ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТЭД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТЭД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналтын харьяа зөрчил шалган шийдвэрлэх байгууллагуудын удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан уулзалт зөвлөгөөн зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд прокурорын газраас өнгөрсөн 2021 онд хяналтын ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй зөрчлийн гаралт, шийдвэрлэлт болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, гарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцон,  хууль, журам, зааврыг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг өгсөн байна.